Connect with us

Цаг үеийн мэдээ

ИНФОГРАФИК: Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 339 цэгийн БАЙРШИЛ

Нийтэлсэн

-

БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөг өнөөдөр Төв талбайд болж байна. Энэ үеэр Таван толгой түлш” ХХК-ын борлуулалт, маркетингийн дарга Д.Минягаас шахмал түлшний борлуулалт болон нөөцийн талаар тодрууллаа.

– Одоогоор хэчнээн цэгээр сайжруулсан шахмал түлшний борлуулалт хийж байгаа вэ?

– Одоогоор 339 цэгт борлуулалт хийж байна. Бид 504 борлуулалтын цэгт түлшээ борлуулна гэж төлөвлөж байсан хэвээрээ. Сайжруулсан түлшээ ард иргэдэд хүргэх хүсэлтэй хүмүүс маш олон байна. Тиймээс бид тухайн борлуулалтын цэгийн чанарт анхаарч сонгон шалгаруулж байна.

Тухайлбал, ард иргэдэд хүрэлцээтэй байхаар байршил, агуулах, тээвэрлэлтийн машинууд өвлийн халтиргаа гулгаатай үед тасралтгүй тээвэрлэлт хийх боломжтой гэх мэтээр шалгуур тогтоосон

10 дугаар сарын 1-нээс өмнө бусад цэгүүдтэйгээ гэрээ хийнэ. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 1-нээс бид энэ ажлаа 100 хувь дуусгаж, цаашид иргэдийг түлшээр тасалдуулахгүй байхын тулд түгээлтдээ л онцгой анхаарна гэсэн үг.

– Тухайн борлуулалтын цэг нь гэрээ хийхдээ 2 сая төгрөг заавал “Таван толгой түлш” ХХК-ын дансанд байршуулах ёстой гэж сонссон. Байршуулсан мөнгөө буцаан авах боломжтой юу эсвэл гэрээгээ цуцалсан тохиолдолд л буцаан авах хэрэг үү?

– Урд урдны төслүүд яагаад цаашид сайн яваагүй талаар бид судалсан. Тэр шалтгаан нь борлуулах боломжтой бүх айл, дэлгүүрүүдэд түлшээ зээлээр тараасан явдал бөгөөд борлуулсан түлшийнхээ мөнгийг буцаан авч чадаагүйн улмаас тухайн төслүүд цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байдаг.

Энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор барьцаа хоёр сая төгрөг гэрээ хийхдээ авч байгаа ч тухайн борлуулалтын цэг гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд буцаан авах боломжтой.

Нөгөө талаар борлуулалтын цэгийг хариуцлагажуулах гэж иргэдээ бодсон шийдвэр. Иргэд хэрэгцээтэй үедээ тухайн борлуулалтын цэгээс түлшээ авч чадахгүй байвал хэцүү шүү дээ.

-Сайн картыг иргэд хаанаас авах вэ?

– Иргэд Сайн картыг харьяа хороондоо бүртгүүлээд авах боломжтой. Сайн карт нь 3 тонн буюу 120 шуудай нүүрс авах эрхтэй байгаа. Хэрвээ эрх нь дууссан тохиолдолд манай компанид хандаж эрхээ сэргээн дахин худалдан авалт хийх боломжтой.

Сайн картаар борлуулах шалтгаан нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд зориулсан түлш хөдөө орон нутагт борлуулагдаж үнийн хөөрөгдөл үүсэх эрсдлээс сэргийлж байгаа хэрэг.

Улсаас тогтоосон үнэ нэг тонн нь 150,000 нэг шуудай нь 3,750 төгрөг учраас өвлийн турш үнэ нэмэхгүй байх зохицуулалтыг хийсэн. Сайн карт авсан иргэний мэдээлэл нэгдсэн сүлжээ рүү орсны дараа карт идэвхжиж эхлэх бөгөөд хороодоор тараагдаад удаагүй байна.

УЛААНБААТАРТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛЖ БУЙ 339 ЦЭГИЙН БАЙРШИЛ

Эхлээд дүүрэг дээрээ, дараа нь хорооны дугаар дээрээ дарж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. Мэдээллийн эх сурвалж: Таван Толгой

https://ikon.mn/visualdata/xt/1oev

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе