Connect with us

Бусад

Харвардын профессорын жин хасахад туслах 6 дадал.

Published

on

Орчин үеийн трэнд өвчний нэг бол яах аргагүй таргалалт буюу биеийн жингийн илүүдэл юм. Биеийн жингээ бууруулах олон янзын арга байдгаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, тодорхой эрсдэл дагуулсан, ашиг сонирхол агуулсан арга манай улсад цөөнгүй ажиглагдаж байна. Иймд эрүүл мэнддээ ам дамжсан яриа, эх сурвалж хангалтгүй, нотлогдоогүй аргыг хэрхэвч хэрэглэж болохгүй.

Тэгвэл жин хасахад туслах эрүүл шинжлэх ухаанч дадлыг та бүхэнд хүргэе. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Хоол хүнс шим тэжээлийн тэнхимийн доктор, профессор Жорж Л.Блэкбөрны жингээ хасахад туслах сонирхолтой 6 дадлын талаар өгүүлье.



1-рт идэж буй зүйл, зуршилдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

Хэрвээ та амьдралын хэв маяг, идэх зуршилдаа өөрчлөлт оруулахгүй бол биеийн жин нэмэгдсээр байгаад зүрх судас, дотоод шүүрэл зэрэг эрхтэн системд нөлөөлөх сөрөг нөлөө ар араасаа бий болгосоор байна. Жингээ хасахад хамгийн чухал зүйл бол идэж буй хоол хүнсэндээ хүндэтгэлтэй хандах дадал юм. Тухайлбал, аливаа хоол хүнсний зүйлсийг шууд ам руугаа хийхээсээ илүүтэй ширээн дээр сууж, аяга тавган дээр тавин хүндэтгэлтэйгээр идэх хэрэгтэй. Энэ нь хоолны амтыг нэмэгдүүлэн хоол идсэн мэдрэмж төрүүлэн зөв хооллоход туслана гэсэн үг.

Мөн өлсөх мэдрэмжээ ч хүндлэх хэрэгтэй. Өлссөн бол гүрийхгүйгээр бага зэрэг юм идэж таалагдсан зүйл байвал ганц хоёр идэж болно. Яагаад гэвэл таалагдсан зүйлээ идэхгүй хориглох, хэт их өлсөх нь хэт их идэх, замбараагүй идэх зэрэг буруу зуршлийг үүсгэж байдаг хэмээн олон судалгааны үр дүн гарсан байдаг.

2-рт эрүүл хоол бэлтгэхдээ цаг гаргаж сурах

Гэртээ бэлтгэсэн хоол нь гадуур идэх хоолноос калори, өөх тос, сахар, давс бага агуулах боломжтой байдаг. Үүнээс гадна өөрөө хоол бэлтгэж идэх нь эрүүл хооллохоос гадна цадах мэдрэмжийн босго багасах, хэт их идэх зуршил багассанаар зөв зохистой хооллох дадал үүсэхэд тусалдаг. Гэхдээ хоол хүнсэндээ хэрэглэх зүйлсээ зөв сонгох, эдгээр хүнсээр зөв өөртөө тохирсон хоол хийх нь амьдралын зөв хэв маягт суралцахад сайнаар нөлөөлнө.

Профессор Блэкбөрн хэлэхдээ “Та долоо хонгийн хуваарьтаа хүнсээ цуглуулах, хоол хийх цагийг тусгалан гаргах хэрэгтэй, ингэж чадвал хоолны дэглэм барихад тустай” хэмээн үздэг. Улмаар дараа долоо хонгийнхоо төлөвлөгөөг гаргахад ердөө бүтэн сайны орой 15-30 минут байхад болно. Хоол хийх цагаа хэмнэхийн тулд хэрчсэн ногоо болон бүхэл үрийн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болно.

3-рт хоолоо аль болох удаан идэж дадах

Та хоол идэх бүртээ ухаалаг утас эсвэл цаг ашиглан 20 минутаас дээш хугацаагаар хоол идэж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодонд хоол орж эхэлсэнээс хойш 20 минутын дараа ходоод гэдэсний гормон, рецептор тархи руу цадсан мэдрэмжийг үүсгэж байдаг. Хэрвээ та хоолоо хурдан идвэл удаан хооллосон хэмжээнээсээ 2-3 дахин их идэхэд хүргэнэ. Хоолоо удаан идэж цагаа уртасгахын тулд аль болох удаан зажлах, идсэнийхээ дараа юм ярих, шингэн зүйл уух зэргээр амсхийж байх хэрэгтэй.

4-рт өглөөний цайнаасаа эхлэн хоолны хэмжээг багасгах зарчим баримтлах хэрэгтэй

Та бид энэ зуршилаас эсрэгээр өглөө өлөн гараад өдөр бага зэрэг идэж, улмаар орой ихээр иддэг. Энэ бол маш буруу дадал учраас өглөө, өдөр аль болох хоолныхоо ихэнх хэсгийг идэж, орой бага зэрэг идэх хэрэгтэй. Өглөөний цай нь таны өдрийн турш явагдах бодисын солилцоог дэмжиж өгснөөр өөх  тосыг шатаадаг ферментийг идэвхжүүлж байдаг.

Мөн өглөөний цайгаа бага хэмжээгээр уух эсвэл огт уухгүй бол үдийн цайны цаг хүртэл таныг их өлсгөсний улмаас хэтрүүлэн идэх магадлалтай. Ер нь хоол идэх бүртээ 450ккал-ийг авч чадах юм бол өлсөх мэдрэмж тэр бүр үүсээд байдаггүй.

5-рт аль болох сайн унтаж амрах

Маш олон судалгаагаар бага унтвал таргалуулна гэдгийг тогтоосон байдаг. Бие организм цаанаасаа 6 цагаас бага унтвал стресстэж хооллох зуршил тогтворгүй болсоноор буруу хооллож эхэлдэг. Хэрвээ та унтаж чадахгүй эсвэл сэргэг унтдаг бол нойрсуулах эм биш хөдөлгөөн эмчилгээний арга хэрэглэж үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.

6-рт биеийн жингээ ойр ойрхон үзэх

Хэрвээ таньд жинлүүр байхгүй бол заавал аваарай. Ханандаа календарь өлгөн жингээ үзсэн өдрөө тэмдэглэж өдөр болгон жинлэсэн дүнгээ тэмдэглээрэй. Энэ үйлдэл нь ердөө хэдхэн секунд зарцуулах бөгөөд энэ нь таныг зорилгодоо хүрэхэд илүүтэй туслах болно.

Ихэнх хүмүүс  идсэн болон шатаасан ккал-оо хянах нь хэцүү гэж үздэг. Гэхдээ та өдөр болгон жингээ үзэх юм бол та хүссэн бүхнээ мэдэх боломжтой. Нэмж хэлэхэд судалгаагаар жингээ ойр ойрхон үзсэн хүмүүс илүүтэйгээр турсан байдаг бөгөөд цаашид турсаар л байдаг.

Та бүхэнд чухалчлан захихад турах бүтээгдэхүүн хэрэглэх, сүлжээний зүйл хэрэглэхээс илүүтэйгээр дээрх дадлыг ашиглаж зөв эрүүл байдлаар тураарай хэмээн захимаар байна. Харвардын профессорын жингээ хасах 6 дадлыг дэлгэрүүлэх бол дараах подкастаас сонсоорой.

Эх сурвалж: Harvard Health Publishing

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

Тээврийн хэрэгслийн QR код олгох заавар

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

“КОВИД-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

“НИЙСЛЭЛИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”, “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн төсөлд санал авч байна

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Нээлттэй ажлын байранд урьж байна.

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ

Бусад2 долоо хоног өмнө

​Төрийн байгууллагуудад Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүргүүллээ

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“КОВИД-19”-ийн сайн дурын шинжилгээг дараах байршлуудад үнэ төлбөргүй авна

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Иргэн та гар утаснаасаа дараах байршлуудын мэдээллийг авах боломжтой

Бусад2 долоо хоног өмнө

Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалав

Харилцаа, Хандлага9 сар өмнө

Харилцаа гэж юу вэ ?

Ажлын ярилцлага1 жил өмнө

Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 жил өмнө

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар

Цаг үеийн мэдээ7 сар өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

СЧАМЧБО- ажил мэргэжил гэж юу вэ?

Хууль эрх зүй1 жил өмнө

Төрийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулга/

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 жил өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна