Connect with us

Цаг үеийн мэдээ

“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” үйл ажиллагааны намрын арга хэмжээ эхэллээ.

“ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НАМРЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус үйл ажиллагааг 2019 онд 2 үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатыг 5, 6 дугаар сард дүүргийн ХХҮХ-үүдтэй хамтран зохион байгуулсан.

Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааны хоёрдугаар үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулж, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах,  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох  болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх  зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.

Батлагдсан хуваарийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-17-нд Баянзүрх, 18-нд Баянгол, 19-20-нд Хан-Уул, 23-24-нд Чингэлтэй, 25-26-нд Сонгинохайрхан, 27-нд Сүхбаатар дүүргүүдэд тус тус ажиллана.

Иргэд та бүхэн Хөдөлгөөнт бирж  үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 75111896 дугаараас тодруулан идэвхтэй оролцоно уу.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

“МОННИДЕР” ХХК та бүхнийг ажлын ярилцлагад урьж байна.

Цаг үеийн мэдээ3 өдөр өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ЭНЭ ОНД 30 гаруй удаа ажлын байрны ӨДӨРЛӨГ зохион байгуулжээ

Бусад3 өдөр өмнө

“Ажилчдын хувьд цалингаас илүү хамт олны уур амьсгал чухал байдаг”

Тогтоол шийдвэр3 өдөр өмнө

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

Цаг үеийн мэдээ3 өдөр өмнө

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт4 өдөр өмнө

ХЭЦС-ийн мэргэжлийн чиглэл, индекс / ҮАМАТ /

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

“ЦАЙНЫ ЕРТӨНЦ” ХХК-ийн ажлын байрны өдөрлөгт урьж байна.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

АЛТАН ЖОЛОО ТРЕЙД ХХК ажлын байрны өдөрлөгт урьж байна.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Г.Нэргүй: Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 долоо хоног өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 долоо хоног өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Видео3 сар өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 сар өмнө

Яагаад ажилгүй байсан хүмүүс ажилд ороход хэцүү байдаг вэ?

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“JOB FAIR-2017” ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 сар өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 сар өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт2 долоо хоног өмнө

Чадамжийн нэгжийн жагсаалт

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Нэг өрхөд нэг ажлын байр хөтөлбөрийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна