Цаг үеийн мэдээ
‘ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ’ зохион байгуулагдав.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор арга зүйн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэнгийн зөвлөх багш А.Амарзаяа зохион явуулсан бөгөөд 17 байгууллагын хүний нөөцийн ажилтан хамрагдав.
Сургалтаар ажил, мэргэжлийн талаарх ойлголт, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийх, түүний ач холбогдол, ажлын байрны зарыг оновчтой, зөв боловсруулах зэрэг чиглэлээр онол, арга зүйн мэдлэг олголоо.
