Connect with us

Цаг үеийн мэдээ

Бүлгийн зохион байгуулалтанд орсон 566 иргэн, 28 га талбайд хүнсний ногоо тариалж байна

Published

on

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Хөтөлбөрт аж ахуй, бичил бизнес, нөхөрлөл хоршооны хэлбэрээр хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэн болон ажил олоход хүндрэлтэй, ажилгүй, хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй зэрэг иргэдийг хамруулан, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх зорилготой. Арга хэмжээнд шалгарсан бүлэг болоод иргэдийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар ажиллуулж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд иргэдийн хураасан ургацыг хамрагдсан иргэдэд олгодог.

Энэ жилийн тухайд тус арга хэмжээнд 566 иргэнийг хамруулан, 28 га талбайд хүнсний ногоо тариалах, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн 25 хүлэмжинд өргөст хэмх, чинжүү, улаал лооль, манжин, буйцаа, жижиг салат навч, сонгино гэх мэт нарийн ногоо тариалсан байна. Түүнчлэн мэргэжлийн агрономич иргэдэд төмс, хүнсний ногоо тариалах, арчлах технологи, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хог, өвчин, хортон бий болоход хэрхэн тэмцэх, хүнсний ногоогоо хадгалах, даршлах зэрэг аргыг зааж сурган, зөвлөгөө өгч ажиллаж байна. Иргэдийн хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлэн, ажилтай орлоготой болох боломжийг олгож буй төсөл хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байгаагаа хэлж байлаа. Ялангуяа 40-өөс дээш насныханд ажил олдохгүй, хөдөлмөр эрхлэх боломжоос хязгаарлагдаж байдаг тул энэ нь бидэнд маш том боломж бий болгосон гэдгийг тэд онцолж байсан юм.

 

Ж. Сүрэнжав Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын зөвлөх агрономич

 

–         Би газар тариалангийн салбарт 41 жил, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 2012 оноос хойш ажиллаж байна. Арга хэмжээнд хамрагдсан иргэдэд юун түрүүнд хэрхэн ургац тариалах уу, яаж арчилж ургуулах вэ гэдэгт анхаарч, зааж сургаж байна. Иргэдийн хувьд сэтгэгдэл өндөртэй. Талбайд тариалсан төмс бүрэн соёолсон. Наадмын дараа эхний ургац хураалтаа авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Хүнсний ногоо тариалах ажилд хамгийн чухал нь сэтгэл, арчилгаа хоёр л байдаг юм. Өглөө 5 цагт босож ногоогоо услана. Орой 5 цагаас үдшийн 10 цаг болтол мөн л талбай дээрээ ажиллана. Ялангуяа хүлэмжийн ногоо байнгын арчилгаа шаарддаг. Энэ бүхнийг гишүүддээ зааж зөвлөн, үр дүнгээ хүртэх гээд ажиллаж байна даа.

 

Н.Нарангэрэл Чингэлтэй дүүргийн иргэн

–         Миний хувьд барилгын салбарт насаараа ажилласан. Энэ жилээс хүнсний ногоо тариалах арга ухаанд ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдснаар суралцаж, асар их мэдлэгтэй болж буйдаа олзуурхаж байгаа. Арваад төрлийн хүнсний ногоо тариалсан. Нялх хүүхдийг яаж асарч, тордож бойжуулдаг билээ дээ. Яг адилхан тарьсан зүйлээ арчлах ёстой болдог юм байна. Өглөө, орой хамаарахгүй арчилгаа, услалт, агааржуулалтандаа анхаарна. Хичээлдээ сууж байгаа сурагч шиг л агрономичийнхээ хэлсэн үг, заасан зүйлд анхаарч, үргэлж хамтран ажиллаж байна. Үр дүнд нь тарьсан ногоонууд минь ургаж, өндийж байгааг хараад маш их урам зориг авч, баяртай байна. Нөгөө талаар олон найз нөхөд, хамт олонтой болсондоо таатай байна. Энд уулзсан хүн бүр урам зоригтой байгааг харах сайхан байдаг. Бүгдээрээ бие биедээ түшигтэй, нэгнээ дэмжиж ажилладаг. Энэ хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байгаа шүү. 40 гараад ажил олдохгүй юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй байгаа бидэн шиг хүнд маш хэрэгтэй ажил гэж хэлмээр байна.

н.Балжинням Баянгол дүүргийн иргэн

–         Манай хүү Баянгол дүүргээс анх удаа хөтөлбөрт хамрагдаж ирсэн. 37 настай, хөгжлийн бэршээлтэй л дээ. Өнөөдрийн байдлаар тариалалтын ажил бүрэн дуусч, одоо арчилгаа, ургуулалтандаа агрономичийнхоо зааж зөвлөснөөр анхаарч ажиллаж байна. Хүүдээ туслангаа маш олон зүйл сурч байгаадаа урамтай байгаа. Анх энэ чиглэлийн ямар ч мэдлэггүй байсан. Одоо харин эндээсээ урам авч, цаашид ч газар тариалах хүсэлтэй болсон.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ7 seconds өмнө

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛСЭН ТУХАЙ

Цаг үеийн мэдээ12 мин өмнө

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

Зөвлөгөө4 өдөр өмнө

Зохистой хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ?

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе