Connect with us

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Published

on

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг  байгуулан ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь   хөдөлмөр эрхлэлтийн  үйлчилгээг нэг цэгээс мэргэжлийн түвшинд шуурхай хүргэх зорилготой бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлан  9 багц үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нэг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүрээнд:

Үйл ажиллагаа эхэлснээс хойш Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нийт 7592 хандалт ирснээс  1678 ажил хайгч иргэнийг бүртгэж, 2224 ажлын байрны захиалга хүлээн авч,  1556 ажил хайгч иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамруулж,  957 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 143 санал хүсэлт хүлээн авсан байна.

Тус төв  ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд  ажил олгогчидтой ажлын байрны захиалга хүлээн авч, хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Жишээ нь: Батбайгаль ХХК, Новотел Олон улсын зочид буудал, Бүргэд констракшн ХХК, УКР электромонтаж ХХК, ЮМЭКО ХХК, Цамхагт кран ХХК, Говь ХК, Модерн Номадс, Говь Юнисервис Солюшн, М-Си-Эс Кока Кола ХХК, М-Армор ХХК, Скай резорт  зэрэг  байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулснаар 914  ажил горилогчийг ажлын ярилцлагад хамруулаад  байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар, хорооны Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг танилцуулах уулзалт ярилцлагыг 02 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтанд Хорооны Засаг дарга нарын 75 хувь, Хорооны Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн 94,6 хувь хамрагдсан байна.

Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэн өдөр тутам иргэдтэйгээ тулж ажилладаг ажилтнуудын хувьд бодлогын түвшинд шийдвэрлэвэл зохих   олон санал гаргасныг шийдвэрлүүлэхээр ХНХЯ, ХХҮЕГ-т уламжлаад байна.

Нийслэлийн түвшинд ХЭДТ-ийн  төлөөллийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон, Оргил салбаруудад  ажиллуулан хүний нөөцийг бэхжүүлэх, хорооны түвшинд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх нэгж төлөөлөлтэй болгоход анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай санал гаргасан байна.

ХЭДТ  иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллахад анхаарч Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлагыг ХЭДТ-ийн үйл ажиллагаатай танилцуулан хамтарч ажиллаж эхлээд байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн мэргэжлийн сэтгэл зүйчдийг урьж долоо хоног бүрийн Пүрэв гарагт сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйлчилгээг 49 үйлчлүүлэгчид үзүүлээд байна.

ХЭДТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор видео штёрк хийлгэн МОНЭС-аас 2018 оны 03 дугаар сарын 05,06-ны өдөр зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармагт оролцон Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, ХЭДТ-ийн тухай, НХЭГ-аас хэрэгжүүлдэг  төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, Монгол HD телевизийн шууд нэвтрүүлэгт оролцов.

Мөн Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдсэн мэргэжилтэй ажиллах хүчний мэдээллийн санг өргөтгөх зорилгоор  нийслэлд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, Политехник Коллежийн  төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтныг тус төвийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулж, 2015 оноос хойш төгсөгчдийн мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад албан ёсоор шилжүүлэн ажил хайгчаар бүртгүүлдэг болгох асуудлыг шийдвэрлүүлэхээр  ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газарт албан хүсэлт гаргаад байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар  Ажил олгогчидтой хамтран ажиллах Санамж бичгийн төслийг боловсруулав.

 

Хоёр. Сургалт судалгааны хүрээнд:

1. БҮЛГИЙН СУРГАЛТ, ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Зорилтот бүлгийн иргэдэд бүлгийн сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

Бүлгийн сургалт:

  • Аж ахуй эрхлэлт
  • Гарааны бизнес
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
  • Ажлын ярилцлагад бэлтгэх, CV бичих
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Хувь хүний хөгжил,  хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх
  • Харилцааны ур чадвар
  • Цаг ашиглалт бүтээмж дээшлүүлэх
  • Илтгэх ур чадвар хөгжүүлэх
  • ХАБЭА, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх
  • Хотын соёл
  • Стресс менежмент
  • Гадаад худалдаа экспортын ерөнхий мэдлэг олгох
  • Хамт олны уур амьсгал, хандлагыг өөрчлөх

 

Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл:

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл
  • Сэтгэл зүйн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр үйлчлүүлж буй иргэдээс бүлгийн сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийн хэрэгцээний судалгаа авч давхардсан тоогоор 186 иргэн хүсэлтээ ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг дараах байдлаар хүргэлээ.

2. СУДАЛГАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар авсан хэрэглэгчийн үнэлгээний энэхүү судалгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, иргэдэд үзүүлж буй багц үйлчилгээ, арга хэмжээнд хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох, дүн шинжилгээ хийхэд оршино.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны асуулгыг боловсруулан Ажилд зуучлах үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийн багц үйлчилгээнд хамрагдсан иргэдээс асуулгыг авч эхэлсэн. Үүнд:

  • Ажилд зуучлах үйлчилгээ- 35* иргэн
  • Ажил олгогчдын шууд ярилцлага- 136* иргэн
  • Бүлгийн сургалт- 13* иргэн
  • Ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл- 21* иргэнээс судалгаа авсан байна.

Судалгааг нэгтгэн хагас жилийн байдлаар үр дүнг дүгнэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжих үед арга хэмжээ тус бүрт тохирсон асуулгыг боловсруулан сэтгэл ханамжийн судалгааг авахаар төлөвлөж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ15 мин өмнө

АЖИЛ ХАЙХ АМАРХАН БОЛЛОО

Цаг үеийн мэдээ26 мин өмнө

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

Зөвлөгөө4 өдөр өмнө

Зохистой хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ?

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе