Connect with us

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн

-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:
👩‍🦼Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн;
👨‍🦽🚶‍♀️Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн.
👩‍🦯👨‍🦽👫Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч;
👩‍💼👬👭Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллага.
Санхүүгийн дэмжлэг
Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.
Иргэнд
Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;
Төрийн бус байгууллагад
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
Аж ахуйн нэгжид
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах2 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео2 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео2 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө