Connect with us

Цаг үеийн мэдээ

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд бүртгүүлсэн иргэд үйлчилгээндээ хамрагдаж байна.

Нийтэлсэн

-

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-г 2020.09.07-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсний дагуу бүртгүүлсэн иргэд дарааллын дагуу үйлчилгээндээ хамрагдаж байна.
Энэхүү үйлчилгээ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын чиг хандлага, жишиг, дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандарт, сайн туршлагыг Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал, хүн амын онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор иргэдэд үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ юм.
Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ нь уламжлалт арга барилыг шинэлэг арга хэлбэртэй хослуулсан, иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний үр өгөөжийг чухалчилсан, хувь хүний хөгжилд бодит ахиц дэвшил болохуйц, тодорхой үе шаттай цогц үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан богино хугацаанд хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.
Иргэн 10 хүртэлх хоногийн хугацаанд 4 удаа ирж, хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ, ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадвар, зан төлөв, мэргэжлийн нийцэл тодорхойлох цахим болон цаасан суурьт тест оношилгоо, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, ажлын ярилцлага, туршлага солилцох уулзалт зэрэг нийт 10 төрлийн цогц үйлчилгээг нэг дороос авах юм.
Төгсгөлд нь хамрагдсан иргэн бүрт Батламж, Тодорхойлолт олгох ба энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд шинэ соёлыг нэвтрүүлэх нөгөө талаар хувь хүнд өөрийгөө илэрхийлэх нэг төрлийн баримт болох ач холбогдолтой юм.
Хамтран хэрэгжүүлэгч:

Карьер хөгжлийн төв

Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэн

         

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө