Цаг үеийн мэдээ
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын удирдлага, албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн шуурхай штаб-д хариуцлагатай зохицуулагчаар ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016, “Түүхий нүүрсний тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамжийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтны хуваарь”-ийн дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын удирдлага, албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих “Таван толгой түлш” ХХК болон шуурхай штабд хариуцлагатай зохицуулагчийн ажил үүргийг 24 цаг гүйцэтгэж ажиллалаа.