Худалдан авах ажиллагааны урилга
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох”
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг 2017 онд хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн дэмжлэг олгох төслийг сонгон шалгаруулах тул “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн 2.3.2-д нийцүүлэн боловсруулж ирүүлнэ үү. (Удирдамжийг www.ubbirj.ub.gov.mn татаж авна уу.)
- Бүрдүүлэх материал:
- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
(Төслийн загварыг www.ubbirj.ub.gov.mn татаж авна уу.)
- Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
- Хамрах хүрээ:
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлгийн 15-24 насны залуучууд
- Төслийн төсөвт өртөг:
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчийг хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилгоор тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь зориулж нэг төгсөгчид 3 хүртэлх сая төгрөг, бүлэгт 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно. (Эргэн төлөлтийн хугацаа 24 сар байна.)
Сонирхсон төгсөгч болон төгсөгчдийн бүлэг нь төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж”-ийн 2.3.2-д нийцүүлэн боловсруулж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 08.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Хаяг: СБД, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус, 5 давхар-509 тоот
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn
Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗА