Цаг үеийн мэдээ
Монголын алт (МАК) ХХК-ын ажлын байрны өдөрлөгийн үеэр тус компаны Хүний нөөцийн мэргэжилтэн С.Золзаяа товч мэдээлэл өглөө
Өнөөдрийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийн онцлог юу байна вэ?
Энэ оноос эхлэн хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орж ажиллах хүчний ээлжийн хоног 14 хоног болж багассантай холбоотойгоор Монголын алт (МАК) компани нээлттэй ажлын байрны өдөрлөг болж байна.
Манайх жил бүр Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлиийн газартай хамтран иргэдийг ажлын байранд бүртгэж бодомжит ажлын байраар хангах талаар ажиллаж ирсэн.
Энэ удаад 750 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэж байна.
Зөвхөн ажлын байранд бүртгээд, цаашид ажиллах эсэх нь тодорхой бус байдаг гэж иргэдийн зүгээс шүүмжилдэг.
Үүн дээр хэрхэн анхаарч байна.
Мэдээж шаардлагатай нарийн мэргэжлийн ажлын байрууд дээр бүртгэл хийгдэж дараа нь хэд хэдэн ярилцлагад орох зэрэг шат дамжилга байгаа.
Харин шууд ажилдаа орох боломжтой ажлын байрууд дээр бүртгүүлсэн иргэдээс тодорхой шаардлага хангаж байгаа хүмүүсийг шууд ажилд нь авах зэргээр ажиллаж байна